НэгНэг Үйлчилгээний Нөхцөл

Уг огнооноос хойш хүчинтэй: 2025 оны арван хоёрдугаар сарын 29

Верс: 1.0.1

НэгНэг платформыг ашиглах нь та эдгээр Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Эдгээр нөхцөлийг анхааралтай уншиж ойлгоно уу.

1. Танилцуулга

1.1. Нөхцөлийн зорилго

НэгНэг Платформд тавтай морилно уу. Энэхүү Үйлчилгээний Нөхцөл нь НэгНэг Платформоос санал болгож буй www.negneg.mn вебсайт, гар утасны аппликейшн болон тэдгээртэй холбоотой, ирээдүйд нэмэгдэж өөрчлөгдөх бүх цахим үйлчилгээнүүд хамаарна. Эдгээр нөхцөл нь хэрэглэгч болон НэгНэг Платформын хооронд үүсэх харилцааг зохицуулах зорилготой. Энэхүү нөхцөлд “НэгНэг”, “бид”, “бидний”, “манай” гэх нэр томьёо нь НэгНэг Платформыг илэрхийлнэ.

1.2. Нөхцөлийг хүлээн зөвшөөрөх

НэгНэг Платформын аливаа үйлчилгээг ашигласнаар та энэхүү Үйлчилгээний Нөхцөлийг бүрэн уншиж, ойлгож, хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Үүнд хандив өгөх, хандивын аян үүсгэх, удирдах, платформоос мөнгөн хөрөнгө татан авах, эсхүл НэгНэг Платформын Үйлчилгээтэй ямар нэгэн байдлаар харилцах бүх тохиолдол хамаарна.

2. Нэр томьёо

Энэхүү Үйлчилгээний Нөхцөлд хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.

2.1. Бүртгэл (Account)

Хэрэглэгч НэгНэг Платформын Үйлчилгээнд нэвтрэх, ашиглах зорилгоор үүсгэсэн давтагдашгүй хэрэглэгчийн бүртгэл.

2.2. Хамтрагч этгээдүүд (Affiliates)

Манай платформыг шууд эсхүл шууд бусаар хянадаг, эсвэл манай платформын хяналтад байдаг, эсхүл нийтлэг хяналтад байдаг аливаа хүн, байгууллагыг ойлгоно. Үүнд эх компани, охин компани болон бусад хамаарал бүхий этгээдүүд орно.

2.3. AI үйлчилгээ үзүүлэгчид

НэгНэг Платформын үйлчилгээнд хиймэл оюун ухаанд суурилсан боломжийг ашиглахад зориулан AI хэрэгсэл, систем, загвар эсхүл дэд бүтэц нийлүүлдэг, дэмждэг гуравдагч этгээдүүд.

2.4. Ашиг хүртэгч (Beneficiary)

Хандивын аянгаар цугларсан мөнгөн хөрөнгийг авах зорилготойгоор тодорхойлогдсон хувь хүн, бүлэг эсхүл байгууллага.

2.5. Хандивлагч (Donor)

Хандивын аянд мөнгөн хөрөнгө оруулсан хувь хүн эсхүл байгууллага.

2.6. Хандивын аян (Campaign)

Тодорхой зорилгоор ашиг хүртэгчид зориулан хөрөнгө босгох зорилготойгоор НэгНэг Платформ дээр үүсгэсэн аян.

2.7. Ашгийн бус байгууллага (NPO)

Буяны зорилгоор байгуулагдсан, НэгНэг Платформоор дамжуулан хандив авах боломжтой аливаа байгууллага.

2.8. Ашгийн бус байгууллагын вэб хуудас (NPO Website)

Ашгийн бус байгууллага (NPO)-аас үүсгэн байгуулсан эсхүл ажиллуулж буй вэбсайт, хандивын хуудас эсхүл бусад цахим орчныг хэлнэ. Уг цахим орчноор дамжуулан хэрэглэгчид тухайн NPO-д бүртгүүлэх, хандив өгөх, эсхүл холбогдох үйлчилгээг ашиглах боломжтой байж болно. Ийм вэб хуудас нь тухайн NPO-ийн лого, нэршил ашигласан эсхүл өөрийн домэйн нэрийн дор байрласан байж болох боловч НэгНэг Платформын технологид суурилсан хэсгүүд (үүнд хандивын хуудсууд орно) нь эдгээр Үйлчилгээний Нөхцөлөөр бүрэн зохицуулагдана.

2.9. Зохион байгуулагч (Organizer)

НэгНэг Платформ дээр хандивын аяныг санаачлан үүсгэж, удирдан зохион байгуулж буй аливаа хувь хүн эсхүл хуулийн этгээд (ашгийн бус байгууллага орно).

2.10. Платформ (Platform)

НэгНэг Платформ болон түүний хамтрагч этгээдүүдийн санал болгож буй онлайн үйлчилгээний цогц-ыг хэлнэ. Үүнд НэгНэг Платформын вэбсайт, гар утасны аппликейшн, мөн тэдгээртэй холбоотой програм хангамж, үйлчилгээ, технологи багтана.

2.11. Профайл (Profile)

Хэрэглэгчийн НэгНэг Платформ дээрх үйл ажиллагааг харуулах, бусад хэрэглэгчтэй харилцах боломж олгодог хэрэглэгчийн хуудас.

2.12. Үйлчилгээ (Services)

НэгНэг Платформ болон түүний хамтрагч этгээдүүдээс Платформоор дамжуулан санал болгож буй бүх үйлчилгээ, функц, хэрэгслийг хэлнэ. Үүнд хандивын аян үүсгэх, удирдах, профайл ашиглах, хандив өгөх, мөн хэрэглэгчид хоорондоо харилцах үйлчилгээ багтана.

2.13. Програм хангамж (Software)

НэгНэг Платформын Үйлчилгээг ашиглахад зориулсан програм хангамж, аппликейшн болон cookie зэрэг технологиуд.

2.14. Гүйлгээний шимтгэл (Transaction Fee)

Хандивын гүйлгээг боловсруулахад НэгНэг Платформ эсхүл төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчээс суутгагдах шимтгэл.

2.15. Шилжүүлэг (Transfers)

Хандивын аянгаар цугларсан мөнгөн хөрөнгийг ашиг хүртэгчийн зааврын дагуу банкинд эсхүл бусад тодорхойлсон данс руу шилжүүлэх үйл явц.

2.16. Хэрэглэгч (User)

НэгНэг Платформыг ашиглаж буй аливаа хувь хүн эсхүл байгууллага.

2.17. Хэрэглэгчийн контент (User Content)

Хэрэглэгч НэгНэг Платформ дээр нийтэлж, хуваалцсан аливаа текст, зураг болон бусад мэдээлэл.

2.18. Хэрэглэгчийн үйл ажиллагаа (User Conduct)

Хэрэглэгчийн НэгНэг Платформ дээр хийж буй бүх үйлдэл.

3. Үзүүлж буй Үйлчилгээ

3.1. Үйлчилгээний тодорхойлолт

НэгНэг Платформ нь хувь хүн, хуулийн этгээд, эсхүл ашгийн бус байгууллагад хандивын аян үүсгэх, уг аянаар хандивлагчаас мөнгөн хөрөнгө цуглуулах боломж олгодог онлайн Платформ юм. Хандивын аян нь өөртөө, гуравдагч этгээд ашиг хүртэгчид, эсхүл ашгийн бус байгууллагад (NPO) зориулсан байж болно. Мөн НэгНэг Платформ нь Профайл функцыг санал болгодог бөгөөд үүгээр дамжуулан хэрэглэгчид өөрсдийн хандивын үйл ажиллагааны талаарх мэдээллийг хуваалцах, дэмжиж буй зорилго, байгууллагыг онцлох, тэдгээрийг дагах боломжтой.

3.2. НэгНэг Платформын үүрэг ба хязгаарлалт

НэгНэг Платформын Үйлчилгээ нь хандивын аян зохион байгуулахад зориулсан хэрэгсэл бөгөөд зохион байгуулагчийг хандивлагчтай холбох зорилготой. НэгНэг Платформ нь банк, төлбөрийн байгууллага, брокер, буяны байгууллага, санхүүгийн зөвлөх биш бөгөөд ийм үүрэг гүйцэтгэхгүй. НэгНэг Платформ нь хандивыг шууд уриалдаггүй, Үйлчилгээ оршин байгаа нь хандив өгөхийг уриалсан үйлдэлд тооцогдохгүй, мөн Платформ дээр өөрийн нэрийн өмнөөс эсхүл гуравдагч этгээдийн өмнөөс хандив татах үйл ажиллагаа явуулдаггүй. НэгНэг Платформ нь холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай бүртгэл, зөвшөөрөл, лиценз шаарддаг мэргэжлийн хөрөнгө босголтын байгууллага, арилжааны хөрөнгө босгогч, эсхүл хөрөнгө босголтын зөвлөхийн аль нэг хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд ийм байдлаар үйл ажиллагаа явуулах зорилгогүй. НэгНэг Платформоор дамжуулан өгөгдөж буй бүх мэдээлэл нь ерөнхий мэдээллийн зориулалттай бөгөөд мэргэжлийн (санхүүгийн, хууль зүйн, татварын зэрэг) зөвлөгөө гэж үзэхгүй. Хэрэв танд тодорхой мэргэжлийн зөвлөгөө шаардлагатай бол тухайн салбарын мэргэшсэн зөвлөхөөс зөвлөгөө авахыг зөвлөж байна. НэгНэг Платформ нь аливаа хэрэглэгч, хандивын аян, зорилго, байгууллагыг хянадаггүй, баталгаажуулдаггүй, дэмждэггүй, мөн хандивын аян амжилттай хэрэгжинэ гэдгийг баталгаа өгөхгүй. Хандивлагчийн хувьд тухайн зорилго, хандивын аяныг дэмжих эсэхийг та бие даан шийдэх эрхтэй.

3.3. Үйлчилгээний өөрчлөлт, түр зогсоох, дуусгавар болгох

НэгНэг Платформ нь хэзээ ч, ямар нэгэн шалтгаанаар Үйлчилгээг бүхэлд нь эсхүл тодорхой хэсгийг өөрчлөх, түр хугацаагаар зогсоох, эсхүл бүрэн дуусгавар болгох эрхтэй. Бид ийм өөрчлөлт, зогсолтоос хэрэглэгчид болон бусад этгээдэд үүсч болзошгүй таагүй нөлөөллийг аль болох багасгахыг хичээх боловч яаралтай нөхцөл байдал, хууль тогтоомжийн шаардлага, аюулгүй байдлын эрсдэл зэрэг тохиолдолд урьдчилан мэдэгдэхгүйгээр харилцах үйлчилгээг бүхэлд нь эсхүл тодорхой хэсгийг өөрчлөх, түр хугацаагаар зогсоох, эсхүл бүрэн дуусгавар болгох эрхтэй. НэгНэг Платформ нь Үйлчилгээнд оруулсан аливаа өөрчлөлт, түр зогсолт, дуусгавар болголтоос үүдэн үүссэн эсхүл үүссэн гэж үзэж буй ямар ч хохирол, алдагдал, зөрчилд хариуцлага хүлээхгүй бөгөөд ийм төрлийн хариуцлагаас татгалзах эрхтэй.

4. Бүртгэл үүсгэх ба эрх зүйн шаардлага

4.1. Бүртгүүлэхэд шаардлагатай мэдээлэл

НэгНэг Платформын зарим Үйлчилгээг ашиглахын тулд хэрэглэгч нь өөрийн талаар үнэн зөв, бүрэн мэдээлэл өгөх үүрэгтэй. Үүнд хэрэглэгчийн нэр, хууль ёсны нэр, утасны дугаар, банкны мэдээлэл, мөн хандивын аян зохион байгуулах эсхүл Профайлд мэдээлэл нэмэхтэй холбоотойгоор хэрэглэгчийн байршуулсан зураг зэрэг материал багтаж болно. Хэрэглэгч нь бүртгэлийн мэдээллээ байнга шинэчилж, бодитой байлгах үүрэгтэй бөгөөд мэдээлэл дутуу, буруу, хуучирсан байснаас үүдэн Үйлчилгээ доголдсон, саатсан тохиолдолд НэгНэг Платформ хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл болон НэгНэг Платформд өгсөн бусад бүх мэдээлэл нь Нууцлалын бодлого болон эдгээр Үйлчилгээний Нөхцөлөөр зохицуулагдана.

  • 4.1(a) Ердийн хэрэглэгчийн бүртгэл – НэгНэг Платформд нэвтрэх, харилцах, хандивын аян үүсгэх, хандив өгөхөд ашиглагдана.
  • 4.1(b) Дэмжигчийн бүртгэл – Ашгийн бус байгууллагын вэб хуудсаар дамжуулан (НэгНэг Платформын технологид суурилсан) хандив өгөх эсхүл харилцах үед үүсч болно.
  • 4.1(c) Бүртгэлийн төрлөөс хамааран санал болгогдох үйлчилгээ, боломжууд ялгаатай байж болох боловч бүх төрлийн бүртгэл нь эдгээр Үйлчилгээний Нөхцөлд адил тэгш захирагдана.

4.2. Гуравдагч этгээдийн үйлчилгээтэй нийцэх байдал

НэгНэг Платформын зарим Үйлчилгээг ашиглахын тулд хэрэглэгч нь НэгНэг Платформтой хамтран ажилладаг гуравдагч этгээдийн төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчид тусад нь бүртгүүлэх шаардлагатай байж болно. Ийм тохиолдолд хэрэглэгч нь тухайн төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн өөрийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй. Хэрэв ямар нэгэн үед НэгНэг Платформ эсхүл түүний ашиглаж буй төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчид хэрэглэгчийн өгсөн мэдээлэл буруу, дутуу, худал, эсхүл эдгээр Үйлчилгээний Нөхцөл, эсвэл төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн нөхцөлийг зөрчсөн болохыг илрүүлбэл, мөн хандивын хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан тохиолдолд НэгНэг Платформ нь хэрэглэгчийн бүхэлд нь эсхүл зарим Үйлчилгээнд хандах эрхийг нэн даруй түр түдгэлзүүлэх эсхүл бүрэн цуцлах эрхтэй. Мөн дээрх зөрчил нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэгдэх тохиолдолд хэрэглэгч нь төрийн эрх бүхий байгууллагын зүгээс хуулийн хариуцлага хүлээх (үүнд эрүүгийн хариуцлага багтаж болно) боломжтойг анхаарна уу.

4.3. Насны хязгаарлалт

НэгНэг Платформ болон Үйлчилгээг 18 насанд хүрээгүй этгээд ашиглахыг хориглоно. НэгНэг Платформ эсхүл Үйлчилгээг ашигласнаар та 18 насанд хүрсэн болохоо илэрхийлж байгаа болно. Дээрх заалтаас үл хамааран, 18 насанд хүрээгүй этгээд нь НэгНэг Платформ дээр зохион байгуулагдсан хандивын аяны ашиг хүртэгч (Beneficiary) байж болох бөгөөд энэ нь доорх 9.4 дүгээр заалтын шаардлагыг хангасан тохиолдолд хүчинтэй байна.

4.4. Бүртгэлийн аюулгүй байдлыг хангах

Хэрэглэгч нь өөрийн нууц үг болон Бүртгэлийн мэдээллийн нууцлалыг хадгалах үүрэгтэй бөгөөд Бүртгэл хийгдсэн бүх үйлдэлд хариуцлага хүлээнэ. Хэрэглэгч нь нууц үгээ ямар ч гуравдагч этгээдэд дамжуулахыг хориглоно. Хэрэв хэрэглэгч өөрийн Бүртгэлйг өөр этгээд зөвшөөрөлгүй ашигласан, эсхүл ийм байж болзошгүй гэж үзвэл НэгНэг Платформд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Мөн хэрэглэгч нь өөрийн Бүртгэлйг ашиглаж дууссаны дараа, ялангуяа олон хүн ашиглах боломжтой компьютер, төхөөрөмж дээр нэвтэрсэн бол заавал гарах (log out) үүрэгтэй. Хэрэглэгч нь Бүртгэлйн аюулгүй байдлыг хангаагүй, эсхүл эдгээр Үйлчилгээний Нөхцөлийг зөрчсөнөөс үүдэн гарсан аливаа алдагдал, хохирол, хариуцлагад НэгНэг Платформ хариуцлага хүлээхгүй.

5. Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчид ба мөнгөн хөрөнгийн урсгал

НэгНэг Платформ нь хандивын гүйлгээг боловсруулах зорилгоор гуравдагч этгээдийн төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчид (үүнд QPay болон түүнтэй холбогдсон банкны системүүд орно) ашигладаг. Хандивын аянаар цугларсан мөнгөн хөрөнгө нь техникийн болон үйл ажиллагааны шаардлагын улмаас НэгНэг Платформын нэр дээрх банкны дансаар дамжин орж, улмаар эдгээр Үйлчилгээний Нөхцөлд заасны дагуу ашиг хүртэгчид шилжүүлэгдэнэ. НэгНэг Платформ нь цугларсан мөнгөн хөрөнгийг өөрийн өмч гэж үзэхгүй, харин ашиг хүртэгчийн нэрийн өмнөөс түр хадгалж, шилжүүлэх зуучлагчийн үүрэг гүйцэтгэнэ. НэгНэг Платформ нь банк, хадгаламжийн байгууллага, санхүүгийн байгууллага биш бөгөөд ийм үйлчилгээ үзүүлэхгүй. НэгНэг Платформоор дамжуулан хандив өгөх, хандивын аян үүсгэх, эсхүл ашиг хүртэгчийн үүргийг хүлээн авснаар хэрэглэгч нь төлбөрийн гүйлгээтэй холбоотойгоор өөрийн мэдээлэл боловсруулагдах, ашиглагдах, дамжуулагдах үйл явцыг эдгээр Үйлчилгээний Нөхцөл, Нууцлалын бодлого болон холбогдох төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн нөхцөлийн дагуу зөвшөөрч байна. Ашиг хүртэгч нь хандивын хөрөнгийг хүлээн авахын тулд НэгНэг Платформд үнэн зөв банкны дансны мэдээлэл өгөх үүрэгтэй.

6. Хэрэглэгчийн үүрэг ба хариуцлага

6.1. Зохион байгуулагч (Organizer)

Зохион байгуулагчийн хувьд та өөрийн үүсгэсэн Хандивын аянтай холбоотойгоор НэгНэг Платформ дээр нийтэлсэн, байршуулсан, эсхүл бусад хэлбэрээр хуваалцсан бүх Хэрэглэгчийн контент нь үнэн зөв, бүрэн, ойлгомжтой болохыг илэрхийлж, баталгаажуулна. Энэ нь тухайн контент нь таны өөрийн зүгээс, таны төлөөлөгчөөр дамжуулан, эсхүл хиймэл оюун ухаан (AI) ашиглан үүсгэсэн эсэхээс үл хамааран адил үйлчилнэ. Та өөрийн Хандивын аянд цугларсан мөнгөн хөрөнгийг хэрхэн, ямар зорилгоор ашиглах талаар тодорхой тайлбарлах, мөн уг хөрөнгийг зөвхөн тухайн зорилгод зарцуулах үүрэгтэй. Та хандивлагчдыг мэдээллээр хангах зорилгоор Хандивын аяндаа шинэ мэдээ нийтэлж, хандивын хөрөнгийн зарцуулалт болон бусад холбогдох мэдээллийг хуваалцаж болно. Хэрэв та өөр этгээдийн нэрийн өмнөөс хандивын аян зохион байгуулж байгаа бол цугларсан бүх хөрөнгийг тухайн ашиг хүртэгчид бүрэн шилжүүлэх, эсхүл түүний нэрийн өмнөөс зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй. Хандивын аянд ашиг хүртэгч нэмснээр, та тухайн аянаар цугларсан хандивын хөрөнгийн эзэмшил, ашиглалттай холбоотой хяналтаас татгалзаж, уг хөрөнгийг ашиг хүртэгчид зориулагдсан болохыг хүлээн зөвшөөрч байгаад тооцно. Зохион байгуулагч нь Хандивын аянтай холбоотой бүх холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам (татвар, хандив, мөнгөн хөрөнгийн зарцуулалттай холбоотой зохицуулалтуудыг оролцуулан)-ыг дагаж мөрдөх үүрэгтэй. Хэрэв та аливаа этгээдийн хувийн мэдээлэл (нэр, зураг, дүр төрх, дуу хоолой болон түүнтэй адилтгах мэдээлэл)-ийг ашиглаж байгаа бол тухайн этгээдээс хууль ёсны, хүчинтэй зөвшөөрөл авсан байх ёстой. Та мөн хандивын хариуд бараа, үйлчилгээ санал болголт өгөхийг хатуу хориглоно. НэгНэг Платформ нь таны Хандивын аянтай холбоотой мэдээллийг хандивлагчид, ашиг хүртэгчид, хууль сахиулах байгууллагууд, мөн Нууцлалын бодлогод заасан бусад этгээдэд хуульд нийцүүлэн дамжуулах боломжтой.

  • 6.1(a). Мэдээллийн үнэн зөв байдал Зохион байгуулагч нь өөрийн бүртгэлийн мэдээлэл болон Хандивын аянтай холбоотой бүх мэдээллийг үнэн зөв, мэдэээлэлтэй байлгах үүрэгтэй. Үүнд таны нэр, ашиглаж буй зураг эсхүл байгууллагыг төлөөлсөн аливаа материал багтана. Эдгээр мэдээллийг үнэн зөв байлгах нь хандивлагчдын итгэлийг хадгалах, мөн эдгээр Үйлчилгээний Нөхцөл болон холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхөд чухал ач холбогдолтой.
  • 6.1(b). Хамтран ажиллах үүрэг Та НэгНэг Платформ дээр Хандивын аян зохион байгуулснаар эдгээр Үйлчилгээний Нөхцөлийг мөрдөж буй эсэхийг шалгах зорилгоор НэгНэг Платформоос тавьсан ямар ч үндэслэлтэй хүсэлтэд бүрэн хамтран ажиллах үүрэгтэй.
    • 6.1(b)(i) Хандивын хөрөнгийг хэрхэн зарцуулсан, эсхүл зарцуулахаар төлөвлөж буй талаарх тайлбар.
    • 6.1(b)(ii) Хандивын аянд дурдсан нөхцөл байдлыг нотлох баримт бичиг.
    • 6.1(b)(iii) Хөрөнгийг хүлээн авч буй, ашиглаж буй, эсхүл боловсруулахад оролцож буй аливаа этгээдийн мэдээлэл.
    • 6.1(b)(iv) Хандивын хөрөнгийг хэрхэн ашигласан, эсхүл ашиглахаар төлөвлөж буйг нотлох баримт.
    • 6.1(b)(v) Ашиг хүртэгч нь хандивын хөрөнгийг хуваарилах төлөвлөгөөг зөвшөөрсөн болохыг нотлох баримт.

6.2. Хандивлагч (Donor)

НэгНэг Платформоор дамжуулан хандив өгөхдөө хандивлагч нь тухайн хандивын аянаар цугларсан хөрөнгө хэрхэн ашиглагдахыг өөрөө ойлгож, эрсдлийг өөрөө даах ёстой. Хандивлагч нь Хандивын аяны хуудсыг тогтмол шалгаж, шинэчлэлт, нэмэлт мэдээлэлтэй танилцахыг зөвлөж байна. НэгНэг Платформ нь Зохион байгуулагчийн Хандивын аяндаа дурдсан амлалт, тайлбар, санал-д хариуцлага хүлээхгүй бөгөөд Хандивын аян дээр байршуулсан мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулах үүрэг хүлээхгүй. Мөн хандивын хөрөнгө нь Хэрэглэгч эсхүл Хандивын аянд заасан зорилгын дагуу заавал ашиглагдана гэж баталгаа өгөхгүй. Гэсэн хэдий ч НэгНэг Платформ нь залилан, хандивын хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан талаарх аливаа мэдээлэл, гомдлыг ноцтойгоор хүлээн авч, эдгээр Үйлчилгээний Нөхцөлийг зөрчсөн Хэрэглэгч, Хандивын аянд зохих арга хэмжээ авна.

  • 6.2(a). Хандив өгөх Хандивлагч нь НэгНэг Платформ эсхүл НэгНэг Платформын технологид суурилсан Ашгийн бус байгууллагын вэб хуудсаар дамжуулан хандив өгөхдөө өөрийн Бүртгэл эсхүл Дэмжигчийн бүртгэлтэй холбогдсон төлбөрийн хэрэгсэл (үүнд QPay болон бусад холбогдох төлбөрийн систем орно)-ийг ашиглана. Хандивлагч нь ашиглаж буй төлбөрийн мэдээлэл үнэн зөв, мөн тухайн төлбөрийн хэрэгслийг ашиглах хууль ёсны эрхтэй гэдгээ илэрхийлж, баталгаажуулна. Хандивын доод хэмжээ тогтоосон байж болох бөгөөд хандив өгсний дараа, хууль тогтоомжид өөрөөр заагаагүй эсхүл НэгНэг Платформ онцгой нөхцөлөөр шийдвэр гаргаагүй бол буцаан олголт хийгдэхгүй. Хандивын гүйлгээг гуравдагч этгээдийн төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчид боловсруулдаг бөгөөд 5-р бүлэг (Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчид)-т заасны дагуу хандивлагч нь эдгээр этгээдүүдийн үйлчилгээний нөхцөлийг мөн хүлээн зөвшөөрнө.
  • 6.2(b). Сэжигтэй тохиолдлыг мэдээлэх Хэрэв Хандивлагч нь аль нэг Хэрэглэгч эсхүл Хандивын аян нь хөрөнгийг заасан зорилгодоо нийцүүлэн босгож, ашиглаж байна гэж эргэлзэх үндэслэлтэй бол тухайн Хандивын аяны хуудсанд байрлах “Мэдэгдэх / Report” товчийг ашиглан НэгНэг Платформд мэдэгдэх боломжтой. НэгНэг Платформ нь ийм мэдээллийг шалгаж, зохих арга хэмжээ авна.
  • 6.2(c). Ашгийн бус байгууллагад (NPO) хандив өгөхөд хязгаарлалт тавих боломжгүй Хандивлагч нь Ашгийн бус байгууллагад (NPO) хандив өгөхдөө тухайн хандивыг яг ямар зорилгод ашиглахыг заавал заах, шаардах эрхгүй. Тодорхой төсөл, зорилго заасан байсан ч эдгээр нь зөвхөн санал, хүсэлт гэж үзэгдэх бөгөөд эцсийн шийдвэрийг тухайн NPO өөрөө гаргана.
  • 6.2(d). Ашгийн бус байгууллагад хандив өгөхтэй холбоотой татварын асуудал Хандивлагч нь Ашгийн бус байгууллагад хандив өгөхөөс өмнө тухайн хандив нь татварын хөнгөлөлтөд хамрагдах эсэхийг өөрийн татварын зөвлөхөөс лавлахыг зөвлөж байна. НэгНэг Платформ нь хандивын дүнгээс татвар суутгахгүй, мөн хандив нь татварын хөнгөлөлт, татварын кредитэд хамрагдана гэж баталгаа өгөхгүй. Хандивыг хэрхэн тайлагнасантай холбоотойгоор татварын байгууллагаас ногдуулсан ямар нэгэн торгууль, шаардлагад НэгНэг Платформ хариуцлага хүлээхгүй.

6.3. Зохион байгуулагч болон ашиг хүртэгчийн татварын хариуцлага

НэгНэг Платформ нь хандивын хөрөнгөөс татвар суутгахгүй, мөн татвартай холбоотой аливаа тооцоо, тайлан, төлбөрийг гүйцэтгэх үүрэг хүлээхгүй. Зохион байгуулагч болон Ашиг хүртэгч нь хандивын аянаар хүлээн авсан мөнгөн хөрөнгөтэй холбоотойгоор үүсэх бүх татварын үүрэг, хариуцлагыг дангаар хариуцна. Үүнд холбогдох татварыг тооцоолох, тайлагнах, болон татварын эрх бүхий байгууллагад төлөх үүрэг багтана. НэгНэг Платформ нь татварын асуудлаар зөвлөгөө өгөхгүй, мөн хандив нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулахгүй.

6.4. Профайл (Profile)

Хэрэглэгч нь өөрийн Профайлыг ашиглахдаа 8-р бүлэг болон 9-р бүлэгт заасан бүх нөхцөлийг дагаж мөрдөх үүрэгтэй. Хэрэглэгч нь Профайлаа ашиглан төөрөгдүүлсэн, худал, хууль бус контент нийтлэхийг хориглоно. НэгНэг Платформ нь зохисгүй, гуравдагч этгээдийн барааны тэмдгийг зөрчсөн, эсхүл эдгээр Үйлчилгээний Нөхцөлийг зөрчсөн гэж үзсэн хэрэглэгчийн нэр, таних тэмдэг, контентыг устгах, өөрчлөх эрхтэй. Хэрэглэгч нь Профайлаа нийтэд нээлттэй болгосноор өөрийн нэр, зураг, bio, хандивын түүх, дагагчид болон Платформ дээрх бусад үйл ажиллагаа нийтэд харагдах боломжтойг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв Профайлыг хаалттай болгосон тохиолдолд зөвхөн хязгаарлагдмал мэдээлэл харагдана. Хувийн мэдээлэл хэрхэн цуглуулж, ашиглагдах талаар дэлгэрэнгүйг НэгНэг Платформын Нууцлалын бодлогоос үзнэ үү.

7. Шилжүүлэг, царцаалт, буцаалтгүй бодлого болон гүйлгээний маргаан

7.1. Шилжүүлэг (Transfers)

НэгНэг Платформ нь хандивын аянаар цугларсан мөнгөн хөрөнгийг ашиг хүртэгчид аль болох шуурхай шилжүүлэхийг зорьдог боловч шилжүүлэг хийх боломж нь хэрэглэгчийн өгсөн мэдээллийн үнэн зөв байдал, мөн НэгНэг Платформын техникийн болон үйл ажиллагааны нөхцөлөөс хамаарна. Хэрэглэгч нь дараах нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Боломжтой тохиолдолд НэгНэг Платформ нь шилжүүлэг хэзээ хийгдэх талаар мэдээлэл өгөхийг хичээнэ.

  • 7.1(i) Хандивын хөрөнгийг нэн даруй ашиглах боломжтой байх баталгаа байхгүй.
  • 7.1(ii) НэгНэг Платформ нь шилжүүлгийг тодорхой хугацаанд заавал гүйцэтгэнэ гэж баталгаа өгөхгүй, гэхдээ боломжит хугацаанд шилжүүлэхийн тулд арилжааны үндэслэлтэй хүчин чармайлт гаргана.
  • 7.1(iii) Хэрэглэгч нь эдгээр Үйлчилгээний Нөхцөлийг мөрдөж буй эсэхийг шалгахтай холбоотойгоор НэгНэг Платформоос гаргасан ямар ч үндэслэлтэй хүсэлтэд бүрэн хамтран ажиллах үүрэгтэй.
  • 7.1(iv) Хууль тогтоомжид зөвшөөрөгдсөн хэмжээнд НэгНэг Платформ нь шилжүүлэг саатах, эсхүл тодорхой хугацаанд хандивын хөрөнгийг ашиглах боломжгүй байснаас үүдэх ямар ч үр дагаварт хариуцлага хүлээхгүй.
  • 7.1(a). Мэдээллийн үнэн зөв байдал Зохион байгуулагч болон/эсхүл Ашиг хүртэгч нь шилжүүлэг хийхтэй холбоотойгоор НэгНэг Платформд өгсөн хувийн мэдээлэл, банкны дансны мэдээлэл нь үнэн зөв, бүрэн, шинэчилсэн байх үүрэгтэй. Буруу, дутуу, хуучирсан мэдээллээс үүдэн шилжүүлэг саатах, амжилтгүй болох, эсхүл гүйцэтгэгдэхгүй болсон тохиолдолд НэгНэг Платформ хариуцлага хүлээхгүй.

7.2. Шилжүүлгийн царцаалт (Transfer Holds)

НэгНэг Платформ нь хэрэглэгчдийг, олон нийтийг, мөн өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийн үзэмжээр хандивын аян, Бүртгэл, эсхүл шилжүүлгийг түр хугацаагаар царцаах, хязгаарлах (цаашид “Царцаалт” гэх) эрхтэй.

  • 7.2(a) Хандивын аян нь эдгээр Үйлчилгээний Нөхцөлд нийцэж байгаа эсэхийг нэмэлтээр шалгах шаардлагатай.
  • 7.2(b) Хандивын хөрөнгийг Зохион байгуулагчаас өөр, хууль ёсны ашиг хүртэгчид шууд олгох шаардлагатай гэж НэгНэг Платформ үзсэн.
  • 7.2(c) Хандивын хөрөнгийн ашиглалтын зорилго нь анхны тайлбараас бодитойгоор өөрчлөгдсөн гэж үзсэн.
  • 7.2(d) Шүүхийн шийдвэр, эрх бүхий байгууллагын шаардлага, эсхүл хууль тогтоомжийн дагуу зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай болсон.

7.3. Гүйлгээний маргаан, буцаалт (Chargebacks & Refund Requests)

Зарим тохиолдолд хандивлагч нь өөрийн банк, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулан хандивын гүйлгээнд маргаан үүсгэх боломжтой. Хандив нь бараа, үйлчилгээ худалдан авах хэлцэл биш, харин сайн дурын хандив тул хандивлагч нь ийм маргаан үүсгэхээс өмнө доор заасан буцаалт хүсэх журмыг баримтлахыг зөвшөөрч байгаа болно.

  • 7.3(a). Буцаалт хүсэх журам НэгНэг Платформ нь автоматаар буцаалт хийдэггүй.
    • 7.3(a)(i) Зөвхөн НэгНэг Платформд бүртгэлтэй, нэвтэрсэн хэрэглэгч буцаалт хүсэх эрхтэй.
    • 7.3(a)(ii) Нууцлалтай (anonymous) байдлаар өгсөн хандив нь буцаалт хийх боломжгүй бөгөөд ийм хандив өгсөн этгээд буцаалт шаардах эрхгүйг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
    • 7.3(a)(iii) Буцаалт хүсэх үед бүртгэлтэй хэрэглэгч нь өөрийн хэрэглэгчийн хяналтын самбар (Dashboard)-аар дамжуулан хүсэлт илгээнэ.
    • 7.3(a)(iv) Буцаалт хүсэх үед банк, дансны мэдээлэл, гүйлгээний код болон шаардлагатай бусад мэдээллийг үнэн зөв бөглөх үүрэгтэй.
  • 7.3(b). Буцаалт хүсэлтийг шийдвэрлэх дараалал
    • 7.3(b)(i) Буцаалтын хүсэлт нь эхний ээлжид Зохион байгуулагчид дамжуулагдана.
    • 7.3(b)(ii) Зохион байгуулагч буцаалтыг зөвшөөрсөн тохиолдолд админ баг эцсийн баталгаажуулалт хийнэ.
    • 7.3(b)(iii) НэгНэг Платформ нь аливаа буцаалтыг заавал гүйцэтгэх үүрэг хүлээхгүй.
  • 7.3(c). Гүйлгээний маргаан (Chargeback)
    • 7.3(c)(i) НэгНэг Платформ нь хандив нь сайн дурын шинжтэй гэдгийг үндэслэн гүйлгээний маргааныг хамгаалах эрхтэй.
    • 7.3(c)(ii) Гүйлгээний маргаан нь буцаалтын хүсэлтэд автоматаар тооцогдохгүй.
    • 7.3(c)(iii) Бүртгэлгүй буюу нууц хандивлагч нь Платформын дотоод маргаан шийдвэрлэх дэмжлэгийг ашиглах боломжгүй.
  • 7.3(d). Хариуцлагын хязгаарлалт Буцаалт, гүйлгээний маргаан, эсхүл төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн шийдвэрээс үүдэн гарсан аливаа саатал, алдагдал, шимтгэл, банкны хураамжид НэгНэг Платформ хариуцлага хүлээхгүй.
8. Хориглосон хандивын аян болон холбогдох Хэрэглэгчийн контент

Энэхүү бүлэг нь хориглосон, хууль бус хандивын аян болон тэдгээртэй холбоотой Хэрэглэгчийн контент-д хамаарах дүрэм, шаардлагыг тогтооно. НэгНэг Платформ нь эдгээр Үйлчилгээний Нөхцөлийг зөрчсөн гэж үзсэн аливаа Хэрэглэгчийн контент, мессеж, хандивын аян-ыг (хиймэл оюун ухаан (AI) ашиглан үүсгэсэн эсэхээс үл хамааран) устгах, засварлах, хязгаарлах эрхтэй.

8.0.1.

Хэрэв та эдгээр Үйлчилгээний Нөхцөлийг зөрчвөл НэгНэг Платформ нь өөрийн үзэмжээр дараах арга хэмжээнүүдийг авах эрхтэй.

  • 8.0.1(a) Таны Платформ ашиглах эрхийг хязгаарлах, түдгэлзүүлэх, бүрмөсөн хаах.
  • 8.0.1(b) Хандивын гүйлгээг зогсоох, царцаах.
  • 8.0.1(c) Хандивын аяны шилжүүлгийг хязгаарлах, зогсоох.
  • 8.0.1(d) Таны үйл ажиллагааг хууль сахиулах байгууллагад мэдэгдэх.
  • 8.0.1(e) Хуульд нийцсэн бусад шаардлагатай арга хэмжээг авах.

8.0.2.

НэгНэг Платформ нь эдгээр Үйлчилгээний Нөхцөлийг мөрдөж буй эсэхийг шалгах зорилгоор аливаа хандивын аян, Хэрэглэгч, Хэрэглэгчийн контентыг ямар ч үед шалгах эрхтэй. Ийм шалгалтын хүрээнд олон нийтийн эх сурвалж, сошиал медиа, мэдээ мэдээлэл болон холбогдох бусад мэдээллийг ашиглаж болно.

8.0.3.

НэгНэг Платформ нь контентыг устгах, засварлах, өөрчлөх эрхтэй боловч үүнийг заавал хийх үүрэг хүлээхгүй. Үүнд хууль бус, худал, төөрөгдүүлсэн, оюуны өмчийн эрх зөрчсөн, эсхүл эдгээр Үйлчилгээний Нөхцөлийг зөрчсөн контент багтана.

8.1. Хориглосон зорилго, үйл ажиллагаа

Та НэгНэг Платформ болон Үйлчилгээг дараах зорилгоор ашиглахыг хориглоно.

  • 8.1.1 Хууль тогтоомж, дүрэм, журам, салбарын стандарт, гуравдагч этгээдийн гэрээ, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн шаардлагыг зөрчих аливаа үйл ажиллагаа.
  • 8.1.2 Залилангийн шинжтэй, худал, төөрөгдүүлсэн, бодитой бус, хэрэгжих боломжгүй хандивын аян.
  • 8.1.3 Доромжилсон, садар самуун, садист, хүчирхийлэл агуулсан контент.
  • 8.1.4 Барьцаа, хүн худалдаалах, мөлжлөг, хууль бус шийтгэл, хахууль, шагнал амлах.
  • 8.1.5 Хууль бус, эсхүл хуульд хориглосон мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэл, стероид болон ижил төрлийн бүтээгдэхүүн.
  • 8.1.6 Холбогдох хууль тогтоомжийн дагуу хориглосон улс, бүс нутаг, этгээд, байгууллагатай холбоотой үйл ажиллагаа.
  • 8.1.7 Зэвсэг, сум, тэсрэх бодис, галт зэвсэг, хутга, цэргийн хэрэгсэл болон тэдгээрийн дагалдах хэрэгсэл.
  • 8.1.8 Терроризм, хэт даврагч үзэл, үзэн ядалт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, мөнгө угаахтай холбоотой аливаа үйл ажиллагаа.
  • 8.1.9 Арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг, хүйс, хүйсийн баримжаа, хөгжлийн бэрхшээл, өвчин эмгэг зэрэгт үндэслэсэн доромжлол, дарамт, ялгаварлалтыг өдөөсөн контент.
  • 8.1.10 Санхүүгийн болон хүчирхийллийн гэмт хэргийн хууль зүйн хамгаалалтад зориулсан хандив.
  • 8.1.11 Өөрийгөө гэмтээх, амиа хорлохыг сурталчилсан контент.
  • 8.1.12 Мөрийтэй тоглоом, сугалаа, бооцоо, казино, спортын бооцоо, шагналтай уралдаан, хандивын хариуд шагнал, бэлэг, тасалбар, сугалаа санал болгох.
  • 8.1.13 Мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг нуух, далдлах зорилготой аливаа үйл ажиллагаа.
  • 8.1.14 Хөрөнгө оруулалт, ашиг амласан схем, зээл, хувьцаа, пирамид тогтолцоо, криптовалют, “түргэн баяжих” схем, сүлжээ маркетинг.
  • 8.1.15 Бэлэн мөнгөний урьдчилгаа, зээлийн шугам, зорилгогүй мөнгөн шилжүүлэг.
  • 8.1.16 Барааны тэмдэг, зохиогчийн эрх, патент, нууц мэдээлэл, хувийн нууцыг зөрчсөн бүтээгдэхүүн, үйлчилгээ.
  • 8.1.17 Бараа, үйлчилгээ сурталчлах, худалдах, дахин худалдах зорилготой хандивын аян.
  • 8.1.18 Сонгуулийн хандив, улс төрийн санхүүжилт (холбогдох хуульд зөвшөөрөгдсөнөөс бусад).
  • 8.1.19 Төлбөрийн систем, дүрэм журам, эдгээр Үйлчилгээний Нөхцөлийг тойрч гарах оролдлого.
  • 8.1.20 НэгНэг Платформд санхүүгийн эсхүл хууль зүйн хэт эрсдэл үүсгэх аливаа үйл ажиллагаа.
  • 8.1.21 НэгНэг Платформ өөрийн үзэмжээр дараах гэж үзсэн аливаа үйл ажиллагаа.
    • 8.1.21(a) Зохисгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй.
    • 8.1.21(b) Бусад хэрэглэгчийн Платформ ашиглах эрхийг хязгаарласан.
    • 8.1.21(c) НэгНэг Платформ, түүний ажилтан, хэрэглэгчдэд хохирол учруулах эрсдэлтэй.

8.99. ЧУХАЛ

НэгНэг Платформ нь ямар ч урамшуулал, шагнал, сугалаа, тэмцээн, уралдаан, giveaway-г хандивтай холбон зохион байгуулахыг хатуу хориглоно.

9. Хориглосон Хэрэглэгчийн үйл ажиллагаа (Prohibited User Conduct)

Энэхүү бүлэг нь хориглосон болон хууль бус Хэрэглэгчийн үйл ажиллагаа-д хамаарах дүрэм, шаардлагыг тогтооно. НэгНэг Платформ нь Хэрэглэгч эдгээр Үйлчилгээний Нөхцөлийг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд тухайн Хэрэглэгчийн контент, хандивын аян (хиймэл оюун ухаан (AI) ашигласан эсэхээс үл хамааран)-ыг устгах, засварлах, хязгаарлах эрхтэй.

9.0.1.

Хэрэв та эдгээр Үйлчилгээний Нөхцөлийг зөрчвөл НэгНэг Платформ нь өөрийн үзэмжээр дараах арга хэмжээг авах эрхтэй.

  • 9.0.1(a) Таны Платформ ашиглах эрхийг хязгаарлах, түдгэлзүүлэх, бүрмөсөн хаах.
  • 9.0.1(b) Хандивын гүйлгээг зогсоох, царцаах.
  • 9.0.1(c) Хандивын аяны шилжүүлгийг хязгаарлах, зогсоох.
  • 9.0.1(d) Таны үйл ажиллагааг хууль сахиулах байгууллагад мэдэгдэх.
  • 9.0.1(e) Хуульд нийцсэн бусад шаардлагатай арга хэмжээ авах.

9.1. Хориглосон үйл ажиллагаа

НэгНэг Платформ болон Үйлчилгээг ашиглахдаа та дараах үйлдлийг хийхийг хориглоно.

  • 9.1.1 Гуравдагч этгээдийн оюуны өмч, өмчлөх эрх, хувийн нууцыг зөрчсөн Хэрэглэгчийн контент нийтлэх.
  • 9.1.2 Хууль, гэрээ, итгэмжлэлийн харилцаагаар зөвшөөрөгдөөгүй мэдээлэл, контент байршуулах.
  • 9.1.3 Вирус, хортой код, систем эвдэх, ажиллагааг саатуулах зорилготой програм, файл байршуулах.
  • 9.1.4 Хувийн мэдээлэл, аюулгүй байдалд эрсдэл үүсгэх контент нийтлэх.
  • 9.1.5 Зөвшөөрөлгүй сурталчилгаа, спам, сүлжээ захидал, пирамид схем, тэмцээн, урамшуулал, сугалаа, аливаа хэлбэрийн хууль бус уриалга.
  • 9.1.6 НэгНэг Платформын сервер, сүлжээ, системийн ажиллагаанд саад учруулах, эсхүл холбогдох журам, бодлогыг зөрчих.
  • 9.1.7 Бусад этгээдийн хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй цуглуулах, задруулах, нийтлэх.
  • 9.1.8 Насанд хүрээгүй этгээдэд зориулан хандивын аян зохион байгуулахдаа түүний хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөлгүй үйлдэх.
  • 9.1.9 Гуравдагч этгээдийн нэрийн өмнөөс, эсхүл түүний зөвшөөрөлгүйгээр Үйлчилгээг ашиглах, хувийн мэдээлэл байршуулах.
  • 9.1.10 Бусдын Бүртгэл, Дэмжигчийн бүртгэл, Профайл, URL-ийг зөвшөөрөлгүй ашиглах, эсхүл өөрийгөө өөр этгээд мэтээр дүр эсгэх.
  • 9.1.11 НэгНэг Платформд хууль зүйн, санхүүгийн хариуцлага үүсгэх, эсхүл гуравдагч үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулсан гэрээг зөрчихөд хүргэх.
  • 9.1.12 Зөвшөөрөлгүйгээр системд нэвтрэх, оролдох, мэдээлэл олж авах.
  • 9.1.13 Платформоор зориудаар олгоогүй мэдээлэл, материалд хандах, оролдох.
  • 9.1.14 Хандивын нэрийн дор арилжааны зорилготой контент, сурталчилгаа байршуулах.
  • 9.1.15 Хүн боломжит хэмжээнээс хэт олон хүсэлт, автомат үйлдэл илгээх.
  • 9.1.16 Үйлчилгээний зорилго, бизнесийн загварт харш аливаа үйл ажиллагаа явуулах.
  • 9.1.17 Нууц үг, нэвтрэх мэдээллээ ямар ч этгээдэд дамжуулах.
  • 9.1.18 Буруу, сэжигтэй, залилангийн шинжтэй гэж мэдсээр байж хандив өгөх эсхүл хүлээн авах.
  • 9.1.19 Холбогдох хууль тогтоомжийн дагуу хориглосон улс, байгууллага, этгээдийн ашиг сонирхолд Үйлчилгээг ашиглах.
  • 9.1.20 Бот, автомат скрипт, программ ашиглан хиймэл дагагч, харилцан үйлдэл үүсгэх.
  • 9.1.21 Дээр дурдсан аливаа үйлдлийг шууд бус хэлбэрээр хэрэгжүүлэх оролдлого.
  • 9.1.22 Үйлчилгээг ашиглахтай холбоотой мэдээллийн аюулгүй байдлыг хангах зохистой хамгаалалтын арга хэмжээ авахгүй байх.
  • 9.1.23 Хандив, хандивын аянтай холбоотой бичиг баримт, цахим бүртгэлийг хадгалахгүй, гаргаж өгөхөөс татгалзах.
  • 9.1.24 Шалгалт, аудит, мөрдөн шалгалтад үндэслэлтэй хэмжээнд хамтран ажиллахаас татгалзах.
  • 9.1.25 Платформоор босгосон мөнгөн хөрөнгийг криптовалют, токен хэлбэрт шилжүүлэх. Бүх шилжүүлэг нь зөвхөн албан ёсны мөнгөн тэмдэгтээр хийгдэнэ.

9.26. Банкны болон төлбөрийн мэдээлэл нийтлэхийг хориглох

Хэрэглэгч нь Хандивын аяны дэлгэрэнгүй хуудас, тайлбар, зураг, сэтгэгдэл болон аливаа Хэрэглэгчийн контент дотор банк, дансны дугаар, картын дугаар, QR код, цахим түрийвч, төлбөрийн холбоос болон үүнтэй адил шууд мөнгө шилжүүлэхэд ашиглагдах мэдээлэл нийтлэхийг хориглоно. Хандив нь зөвхөн НэгНэг Платформын төлбөрийн системээр дамжин хийгдэх ёстой бөгөөд Платформоос гадуур шууд шилжүүлэг хийхийг уриалсан, дэмжсэн, чиглүүлсэн аливаа контент нь эдгээр Үйлчилгээний Нөхцөлийг зөрчсөнд тооцогдоно. НэгНэг Платформ нь ийм төрлийн контентыг урьдчилан мэдэгдэлгүйгээр устгах, холбогдох хандивын аяныг түр зогсоох, эсхүл хэрэглэгчийн Бүртгэлийг хязгаарлах, хаах эрхтэй.

10. Контентын хяналт болон хандивын аяныг мэдээлэх

10.1.

Хэрэв аливаа Хандивын аян нь хууль бус контент агуулсан, эсхүл эдгээр Үйлчилгээний Нөхцөл, контентын бодлогыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй шалтгаан байвал тухайн Хандивын аяны хуудсанд байрлах “Мэдэгдэх / Report” товчийг ашиглан НэгНэг Платформд мэдэгдэх боломжтой. Ийм тохиолдолд НэгНэг Платформ нь уг мэдээллийг шалгаж, зохих арга хэмжээ авна.

10.2.

Хэрэв та НэгНэг Платформоос авсан аливаа шийдвэр, арга хэмжээтэй (үүнд Хэрэглэгчийн контент, Хандивын аян, Платформ ашиглалттай холбоотой мэдэгдэл, гомдол багтана) санал нийлэхгүй байвал НэгНэг Платформоос санал болгож буй маргаан шийдвэрлэх, гомдол гаргах дотоод журмыг ашиглах боломжтой.

10.3.

НэгНэг Платформ нь эдгээр Үйлчилгээний Нөхцөлийг мөрдүүлэх зорилгоор хүний хяналт, шалгалт хийх болно.

10.4.

Контентын хяналт, хууль бус контентоос хамгаалах арга хэмжээ, зөрчлийг мэдээлэх болон давж заалдах журам, гомдол шийдвэрлэх үйл явцын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл нь НэгНэг Платформын тусламж, дэмжлэгийн холбогдох материалд тусгагдсан байж болно.

10.5.

Энэхүү бүлэгт заасан контентын хяналттай холбоотой дүрэм, журам нь НэгНэг Платформоос хэрэгжүүлж болох бусад бодлого, дотоод журам, процессийг хязгаарлахгүй бөгөөд тэдгээртэй зэрэгцэн үйлчилнэ гэдгийг та хүлээн зөвшөөрч байгаа болно.

11. Шимтгэл (Fees)

11.1. Платформын шимтгэл

НэгНэг Платформ нь хандивын гүйлгээг дэмжих, боловсруулахтай холбоотойгоор платформын шимтгэл авна. Платформын шимтгэл нь тухайн хандивын дүнгийн 3% байна. Платформын шимтгэл нь хандивын дүнгээс суутгагдахгүй, харин хандивлагчийн төлөх нийт дүн дээр нэмж тооцогдоно. Өөрөөр хэлбэл, хандивлагчийн сонгосон хандивын дүн нь ашиг хүртэгчид бүрэн хүргэгдэнэ. Хандивын аян үүсгэх, хадгалах, удирдахтай холбоотой тусдаа бүртгэлийн эсхүл эхлүүлэх төлбөр байхгүй.

11.2. Гүйлгээний шимтгэл (QPay)

Хандивын гүйлгээг боловсруулахад гуравдагч этгээдийн төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч болох QPay-аас хандивын дүнгийн 1%-тай тэнцэх гүйлгээний шимтгэл ногдоно. Энэхүү гүйлгээний шимтгэл нь мөн адил хандивын дүнгээс суутгагдахгүй, харин хандивлагчийн төлөх нийт дүн дээр нэмж тооцогдоно. QPay-ийн шимтгэл нь НэгНэг Платформоос үл хамааран, QPay болон холбогдох банкны системүүдийн үйлчилгээний нөхцөлийн дагуу ажиллана.

11.3. Нийт төлөх дүнгийн ил тод байдал

Хандивлагч нь хандив өгөхөөс өмнө дараах мэдээллийг тус тусад нь харж, баталгаажуулсны дараа гүйлгээг үргэлжлүүлнэ.

  • 11.3(a) Хандивын үндсэн дүн.
  • 11.3(b) Платформын шимтгэл (3%).
  • 11.3(c) Гүйлгээний шимтгэл (1%).

11.3.1.

НэгНэг Платформ нь шимтгэлийг нууцлахгүй, төөрөгдүүлэхгүй, мөн хандивлагчийн зөвшөөрөлгүйгээр нэмэлт төлбөр ногдуулахгүй.

11.4. Буцаалт ба шимтгэл

Хэрэв хандивын гүйлгээ буцаагдсан, эсхүл гүйлгээний маргааны улмаас буцаалт хийгдсэн тохиолдолд дараах шимтгэл, хураамжууд нь буцаан олгогдохгүй байж болохыг хэрэглэгч хүлээн зөвшөөрч байгаа.

  • 11.4(a) Платформын шимтгэл.
  • 11.4(b) Гүйлгээний шимтгэл.
  • 11.4(c) Банк, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн хураамж.
12. Оюуны өмчийн эрх, контентийн өмчлөл болон лиценз

12.1. Өмчлөл ба оюуны өмч

НэгНэг Платформоор дамжуулан санал болгож буй Үйлчилгээний контент нь зохиогчийн эрх, барааны тэмдэг, патент болон бусад оюуны өмчийн тухай холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаалагдсан болохыг та хүлээн зөвшөөрч байна. Үйлчилгээг дэмжиж буй технологи, програм хангамж нь НэгНэг Платформ, түүний хамтрагч этгээдүүд болон түншүүдийн өмч болно.

12.2. НэгНэг Платформын барааны тэмдэг

“НэгНэг” нэр, лого болон холбогдох таних тэмдгүүд нь НэгНэг Платформын барааны тэмдэг юм. Платформ дээр харагдаж буй бусад байгууллага, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, лого нь тухайн эзэмшигчийн өмч байж болно. Эдгээр Үйлчилгээний Нөхцөл нь НэгНэг Платформын барааны тэмдэг, лого, нэршлийг урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүй ашиглах эрх олгохгүй. Тэдгээрийн ашиглалтаас үүсэх бүх нэр хүнд нь НэгНэг Платформын өмч болно.

12.3. Платформын контентыг хууль бусаар ашиглахыг хориглоно

Та дараах үйлдлийг хийхийг хориглоно.

  • 12.3(a) Үйлчилгээ, Үйлчилгээний контент, эсхүл Хэрэглэгчийн контентыг хуулбарлах, өөрчлөх, хүрээ үүсгэх, scrape хийх, түрээслэх, зарах, түгээх, эсхүл тэдгээрт үндэслэн дериватив бүтээл гаргах.
  • 12.3(b) Дата олборлолт (data mining), crawler, bot, scraper ашиглан контент цуглуулах.
  • 12.3(c) НэгНэг Платформын аливаа контентыг хиймэл оюун ухаан, машин сургалт, том хэлний загвар (LLM) зэрэг системийг сургах, хөгжүүлэх, ажиллуулах зорилгоор урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүй ашиглах.

12.3.1.

Эдгээрийг зөрчсөн тохиолдолд НэгНэг Платформ нь бүртгэлийг хаах, хандалтыг хориглох, хууль зүйн арга хэмжээ авах эрхтэй. Хэрэв НэгНэг Платформ таны хандалтыг хориглосон бол та уг хоригийг тойрч гарахыг оролдохыг хориглоно.

12.4. Програм хангамжийг хууль бусаар ашиглахыг хориглоно

Та НэгНэг Платформын програм хангамж, системд дараах байдлаар халдахыг хориглоно.

  • 12.4(a) Эх кодыг илрүүлэх оролдлого хийх.
  • 12.4(b) Reverse engineering, disassemble хийх.
  • 12.4(c) Хуулбарлах, өөрчлөх, дериватив бүтээл үүсгэх.

12.5. Таны хуваалцсан Хэрэглэгчийн контентын эрх, лиценз

Та Платформоор дамжуулан контент нийтлэх, байршуулах үедээ тухайн контентыг өөрөө эзэмшдэг, эсхүл ашиглах, хуваалцах хууль ёсны зөвшөөрөлтэй гэдгээ баталгаажуулна. Та Хэрэглэгчийн контент байршуулах замаар НэгНэг Платформд дараах лицензийг олгож байна.

  • 12.5(a) Дэлхий даяар хүчинтэй.
  • 12.5(b) Төлбөргүй.
  • 12.5(c) Шилжүүлэх, дахин лицензлэх боломжтой.
  • 12.5(d) Хүчингүй болгох боломжгүй, хугацаагүй.

12.5.1.

Энэхүү лицензийн дагуу НэгНэг Платформ нь Хэрэглэгчийн контентыг хуулбарлах, хадгалах, нийтлэх, засварлах, орчуулах, түгээх, сурталчлах, мөн Үйлчилгээг сайжруулах, аюулгүй байдал, залилан илрүүлэх, контентын хяналт зэрэг зорилгоор ашиглаж болно. НэгНэг Платформ нь Хэрэглэгчийн контентыг ерөнхий зориулалтын, Платформтой хамааралгүй AI бүтээгдэхүүн хөгжүүлэхэд ашиглахгүй. Та контент байршуулсны төлөө санхүүгийн нөхөн төлбөр авахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

12.6. Ёс зүйн эрхээс татгалзах

Хуульд зөвшөөрөгдсөн дээд хэмжээнд та өөрийн Хэрэглэгчийн контентоо манайд байршуулснаар НэгНэг Платформ болон түүний ажилтнуудын эсрэг дараах гомдлуудыг гаргахгүйг хүлээн зөвшөөрч байна.

  • 12.6(a) Хувийн нууц, нэр төр, дүр төрхтэй холбоотой нэхэмжлэл.
  • 12.6(b) Контентын засвар, өөрчлөлтөөс үүдэх маргаан.

12.6.1.

Хэрэв таны контент бусад этгээдийг хамарсан бол та тэднээс шаардлагатай бүх зөвшөөрлийг авсан гэдгээ баталгаажуулна.

12.7. Санал, хүсэлт, санал хүсэлт (Feedback)

Та НэгНэг Платформд өгсөн аливаа санал, санаа, хүсэлт, санал хүсэлт нь нууц биш, нөхөн төлбөргүй, Платформоос чөлөөтэй ашиглагдах боломжтой гэж хүлээн зөвшөөрч байна. Энэхүү заалт нь таны Бүртгэл хаагдсан тохиолдолд ч хүчинтэй хэвээр үлдэнэ.

12.8. Зохиогчийн эрх, барааны тэмдгийн зөрчлийн гомдол

НэгНэг Платформ нь гуравдагч этгээдийн оюуны өмчийн эрхийг хүндэтгэнэ. Хэрэв таны зохиогчийн эрх, барааны тэмдэг, оюуны өмч зөрчигдсөн гэж үзвэл бичгээр гомдол гаргах боломжтой.

  • 12.8(a) Таны холбоо барих мэдээлэл.
  • 12.8(b) Зөрчигдсөн гэж үзэж буй бүтээлийн тайлбар.
  • 12.8(c) Маргаантай контентын байршил.
  • 12.8(d) Таны эрх эзэмшигч болохыг баталсан мэдэгдэл.

12.8.1.

НэгНэг Платформ нь ийм гомдлыг шалгаж, зохих арга хэмжээ авна, мөн давтан зөрчил гаргасан хэрэглэгчийн Бүртгэлийг хаах эрхтэй.

13. Хувийн мэдээлэл хамгаалалт (Data Privacy)

13.1. Нууцлалын бодлого (Privacy Notice)

НэгНэг Платформ нь Хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийн нууцлалыг хүндэтгэдэг. Хувийн мэдээлэл цуглуулах, ашиглах, хадгалах, гуравдагч этгээдэд дамжуулахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг манай Нууцлалын бодлогоос харна уу. НэгНэг Платформын Үйлчилгээг ашигласнаар та Нууцлалын бодлогод заасан хувийн мэдээлэл цуглуулах, ашиглах, хуваалцах нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна.

13.2. Хандивын аянтай холбоотой мэдээлэл хадгалах

НэгНэг Платформ нь аливаа Бүртгэл, Дэмжигчийн бүртгэл, Хандивын аян дууссаны дараа тэдгээртэй холбоотой мэдээллийг заавал хадгалах үүрэг хүлээхгүй.

  • 13.2(a) Түүхэн мэдээллийг устгах.
  • 13.2(b) Идэвхгүй Бүртгэл, Дэмжигчийн бүртгэлийг урьдчилан мэдэгдэлгүйгээр хаах.

13.2.1.

Гэхдээ хууль тогтоомжийн шаардлага, зохицуулалтын үүрэг, эсхүл хууль зүйн маргаан үүсэх, хамгаалах зорилгоор зайлшгүй хадгалах шаардлагатай мэдээлэлд дээрх заалт хамаарахгүй.

13.3. Нийтийн харагдац ба нууцлалын тохиргоо

НэгНэг Платформ дээр таны хийж буй зарим үйлдэл нийтэд ил харагддаг байж болно.

  • 13.3(a) Хандивын аян дээрх тайлбар.
  • 13.3(b) Зураг, сэтгэгдэл.
  • 13.3(c) Таны Профайл дээрх нэр, зураг, товч танилцуулга.

13.3.1.

Хандивын аян зохион байгуулах үед та эмзэг хувийн мэдээлэл (жишээ нь эмнэлгийн мэдээлэл) нийтэлж болох тул үүний нийтэд харагдах байдалд өөрөө хариуцлага хүлээнэ.

13.3.2.

Хандивлагч нь хандивыг нийтэд харагдуулах эсхүл нууцлах сонголттой бөгөөд нууц байдлаар хандив өгсөн тохиолдолд таны нэр олон нийтэд харагдахгүй.

13.3.3.

Гэсэн хэдий ч хандивын Зохион байгуулагч, түүний баг, Ашиг хүртэгч, мөн НэгНэг Платформ нь Нууцлалын бодлогод заасан хүрээнд таны мэдээллийг харах боломжтой байж болно.

13.4. Гуравдагч этгээдтэй харилцах

Та НэгНэг Платформын Үйлчилгээг ашиглан гуравдагч этгээдтэй харилцахдаа дараахыг баталгаажуулна.

  • 13.4(a) Тухайн этгээдийн мэдээллийг бидэнд дамжуулах хууль ёсны эрх, зөвшөөрөлтэй гэдгээ.
  • 13.4(b) Тэдэнд мэдээлэл нь хэрхэн цуглуулагдаж, ашиглагдах талаар мэдэгдсэн гэдгээ.

13.4.1.

НэгНэг Платформ нь гуравдагч этгээдтэй холбоо барих, танд урьдчилан бэлдсэн мессежийн загвар санал болгох, сануулга, холбогдох мэдэгдэл илгээх эрхтэй.

13.4.2.

Хэрэв гуравдагч этгээд цаашид нэмэлт мэдээлэл авахаас татгалзсан тохиолдолд та тухайн этгээдтэй дахин холбоо барихгүй байх үүрэгтэй.

14. Бүртгэлийг түдгэлзүүлэх буюу хаах

14.0.

НэгНэг Платформ нь залилан, хууль бус үйл ажиллагаа, эсхүл эдгээр Үйлчилгээний Нөхцөлийг ноцтой зөрчсөн гэж үзсэн тохиолдолд таны Бүртгэл, Дэмжигчийн бүртгэл, Үйлчилгээнд нэвтрэх эрхийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн ямар ч үед түр түдгэлзүүлэх, бүрмөсөн хаах эрхтэй.

  • 14.0(a) Хандивын аянг устгах.
  • 14.0(b) Хэрэглэгчийн контентыг устгах.
  • 14.0(c) Хандив, шилжүүлгийг зогсоох, царцаах.

14.0.1.

Хуульд зөвшөөрөгдсөн дээд хэмжээнд дээрх арга хэмжээнүүдийг урьдчилан мэдэгдэлгүйгээр авч болох бөгөөд үүнтэй холбоотой аливаа хохирол, алдагдал, нэхэмжлэлд НэгНэг Платформ хариуцлага хүлээхгүй.

14.1. Бүртгэл хаах үндэслэл

Дараах нөхцөлд НэгНэг Платформ нь Бүртгэлийг хааж болно.

  • 14.1(a) Хандивын аян эдгээр Нөхцөлд нийцэж буйг баталгаажуулах боломжгүй болсон.
  • 14.1(b) Техникийн, эсхүл төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн шалтгаанаар дэмжих боломжгүй болсон.
  • 14.1(c) Ашиг хүртэгч хандивын аяныг устгах хүсэлт гаргасан.
  • 14.1(d) Бүртгэл удаан хугацаанд идэвхгүй болсон.
  • 14.1(e) Платформд, хэрэглэгчдэд, олон нийтэд эрсдэл учруулж болзошгүй үйл ажиллагаа илэрсэн.
  • 14.1(f) Шүүхийн шийдвэр, хууль тогтоомжийн шаардлага гарсан.
15. Баталгаа ба татгалзал (Disclaimers)

ХУУЛЬД ЗӨВШӨӨРӨГДСӨН ХЭМЖЭЭНД НэгНэг Платформын Үйлчилгээг “БАЙГАА ЧИГЭЭРЭЭ”, “БОЛОМЖТОЙ БАЙДЛААР” санал болгоно.

15.1.

НэгНэг Платформ нь дараах баталгааг өгөхгүй.

  • 15.1(a) Үйлчилгээ тасралтгүй, алдаагүй байна.
  • 15.1(b) Тодорхой үр дүн, амжилт гарна.
  • 15.1(c) Хандивын аян амжилттай болно.

15.2.

Платформ дээрх аливаа мэдээлэл нь санхүү, хууль, татварын зөвлөгөө биш бөгөөд хэрэглэгч өөрийн эрсдэлээр шийдвэр гаргана.

15.3.

НэгНэг Платформ нь дараах этгээдүүдийн аль нэгийг дэмждэг, баталгаажуулдаг, зөвлөдөг этгээд биш болно.

  • 15.3(a) Хандивын аян.
  • 15.3(b) Зохион байгуулагч.
  • 15.3(c) Ашиг хүртэгч.
16. Хариуцлагын хязгаарлалт

16.1.

ХУУЛЬД ЗӨВШӨӨРӨГДСӨН ДЭЭД ХЭМЖЭЭНД НэгНэг Платформ нь дараах хохиролд ямар ч тохиолдолд хариуцлага хүлээхгүй.

  • 16.1(a) Шууд бус, санамсаргүй, дагаварт, тусгай хохирол.
  • 16.1(b) Ашиг, өгөөж алдах.
  • 16.1(c) Өгөгдөл алдах.
  • 16.1(d) Гуравдагч этгээдийн үйлдлээс үүдэх хохирол.
  • 16.1(e) AI-гаар үүсгэсэн контентын алдаа.

16.2.

НэгНэг Платформын нийт хариуцлага (хэрэв хуульд зайлшгүй хүлээлгэх бол) нь хэрэглэгч сүүлийн 6 сарын хугацаанд Платформд төлсөн шимтгэлийн хэмжээнээс хэтрэхгүй.

17. Нөхөн төлбөр, хариуцлагаас чөлөөлөх (Indemnification)

17.1. Та дараахтай холбоотойгоор үүсэх аливаа нэхэмжлэл, хохирол, зардал, торгуульд НэгНэг Платформыг нөхөн төлөх, хамгаалах үүрэгтэй.

  • 17.1(a) Таны Үйлчилгээг ашигласан байдал.
  • 17.1(b) Таны хандивын аян.
  • 17.1(c) Таны Хэрэглэгчийн контент.
  • 17.1(d) Эдгээр Нөхцөлийг зөрчсөн үйлдэл.
18. Маргаан шийдвэрлэх ба харьяалах хууль

18.1.

Эдгээр Үйлчилгээний Нөхцөл болон Үйлчилгээтэй холбоотой аливаа маргаан нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу, Монгол Улсын харьяа шүүхээр шийдвэрлэгдэнэ.

18.2.

НэгНэг Платформ нь хэрэглэгч хоорондын маргаанд заавал оролцох үүрэг хүлээхгүй.

19. Бусад заалт

19.1. Бүрэн гэрээ

Эдгээр Үйлчилгээний Нөхцөл нь НэгНэг Платформ болон хэрэглэгчийн хоорондын бүрэн гэрээ болно.

19.2. Нөхцөл өөрчлөх

НэгНэг Платформ нь Нөхцөлийг өөрчлөх эрхтэй. Өөрчлөлт хүчин төгөлдөр болсноос хойш Үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглавал та шинэ Нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

19.3. Хэсэгчлэн хүчингүй болох

Нэг заалт хүчингүй болсон ч бусад заалт хүчинтэй хэвээр үлдэнэ.

19.4. Давж шилжүүлэх

НэгНэг Платформ нь өөрийн эрх, үүргийг гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхтэй.

19.5. Force Majeure

Байгалийн гамшиг, төрийн шийдвэр, дайн, халдварт өвчин зэрэг хяналтаас гадуур нөхцөлөөс үүдсэн сааталд НэгНэг Платформ хариуцлага хүлээхгүй.

Анхаар: Бид эдгээр нөхцөлийг үе үе шинэчлэн өөрчилж болно. Чухал өөрчлөлт хийх тохиолдолд бид платформ дээр мэдэгдэж, бүртгэлтэй хэрэглэгчдэд имэйлээр мэдээлнэ. Таны Үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах нь шинэчлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

Хэрэв та эдгээр нөхцөлтэй холбоотой асуулт, гомдолтой бол support@negneg.mn хаяг руу холбогдоно уу.